
“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаанууд үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр барилдсан манай улсын эмэгтэй таван тамирчин бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр 18:00 цагт эхэлнэ.
Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдах юм. Харин ОУХМ Г.Отгонжаргал, Б.Шоовдор нар тойргийн барилдаанд тус бүр хоёр ялж, нэг ялагдаж хүрэл медалийн болзлыг хангах нь тодорхой болжээ. Үдээс хойш буюу 18.00 цагаас тэд медалийн өнгө хувиргах барилдааныг хийнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 17 цагийн өмнө


Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 18 цагийн өмнө













Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
