Гадаад харилцааны яамнаас хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнуудыг чадавхижуулах, гадаад бодлого, гадаад харилцааны асуудлаар мэдлэг олгох, мөн холбогдох хууль эрх зүйн талаарх мэдээ, мэдээллээр хангах, мэргэшүүлэх чиглэлээр ээлжит сургалтыг зохион байгуулж байна. Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай Улсын хувьд 193 оронтой дипломат харилцаатай байдаг. Тэр ч утгаараа эдгээр улсуудтай найрсаг харилцаатай байсаар ирсэн. Тэр утгаараа Гадаад харилцааны яамны бодлого, Гадаад харилцааны сайдын хэлж байгаа үг болгон олон улсын анхааралд өртөж байдаг. Учир нь аливаа тогтоол шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гадаадын олон хэлээр орчуулагддаг. Тиймээс манай орны хэвлэл мэдээллийн байгууллагууд дайны нөхцөл байдлыг болоод бусад гадаад харилцааны талаар мэдээлэхдээ тэнцвэртэй байхад анхаарах хэрэгтэй. Олон эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ дурдаж, тэнцвэртэй байх нь чухал юм. Бидний хувьд “Орос Украины зэвсэгт мөргөлдөөн” гэдэг утгаар энэ асуудалд хандаж, тэнцвэртэй мэдээлэхэд анхаарч ажиллаарай гэж хэлэхийг хүсэж байна” гэлээ. Мөн сэтгүүлчид нэгдэж гадаад харилцааны яамны талаарх мэдээллийг түгээх клуб байгуулан сургалтад хамрагдаад явж болно гэдгийг онцоллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13