Иргэн Э.Энхзориг "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахад дээрэмдүүлсэн хэмээн мэдээлэл хийв. Тэрбээр, “Би 2007 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахад бүх эд хөрөнгөө дээрэмдүүлсэн. Хэрэг шийдэгдэхгүй зургаан сарын хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө амьдарч байгаа хоёр өрөө байрыг алдаж байна. 2019 онд найз н.Хосбаяр Солонгос хүнтэй хамтрахаар тохиролцоод буфет хоол гардаг цайны газар байгуулсан. Улмаар хэдэн сар ажиллаад дампуурсан. Тухайн үедээ надад хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд хүсэлтийг нь зөвшөөрсөн. Цайны газрыг лоунж болгож өөрчлөх тохиролцоотой хамтарч ажиллахаар болсон. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах барилгачдын баярын хүлээн авалтад ирэх үедээ “Гоё газар нээсэн байна. Баяр хүргэе. Уулзана шүү” гэж хэлээд явсан. Хэдхэн хоногийн дараа уулзсан. Гэтэл “барилгын доод давхарт баар нээнэ. Гал тогоогүй учраас хоол гаргахгүй. Танай гал тогоо таалагдаж байна. Хувьцаагаа надад шилжүүлээд миний удирдлаган дор ажилла” гэсэн. Би хариуд нь боломжгүй гэдгээ хэлсэн. Улмаар намайг дарамталж эхэлсэн. Миний эд хөрөнгийг дээрэмдэж авсан. Асуудлыг үнэн зөвөөр шийдэхэд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танаас тусламж хүсч байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14