
Оросын Батлан хамгаалах яамны Шинжлэх ухааны хүрээлэнгийн захиргааны байранд гал гарчээ. Галын улмаас олон хүн амиа алдаж шархадсан байна. “ТАСС” агентлагийн мэдээлснээр, гал түймрийн улмаас зургаан хүн амиа алдаж, 27 хүн шархадсан байна. Гал модон доторлогоотой хоёр дугаар давхраас эхлэн гарч, утаа ихтэй байсан тул хүмүүс цонхоор үсрэхээс аргагүй болж, улмаар унахдаа бэртэж гэмтсэн хэмээн VOA мэдээлсэн байна. Оросын хэвлэлүүд уг хүрээлэнг агаарын довтолгооноос хамгаалах чиглэлээр судалгаа явуулдаг бөгөөд "Искандер", зенитийн систем болон Ту-160 стратегийн бөмбөгдөч онгоцуудад зориулсан үл үзэгдэх системийг боловсруулахад оролцдог байсан талаар дурджээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 13 цагийн өмнө


Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 14 цагийн өмнө













Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
