Машин худалдаж авахаар очоод 40 000 ам.доллароо дээрэмдүүлжээ

Admin | 2022-04-22


  Энэ сарын 20-нд автомашин худалдаж авахаар зарын дагуу танилцсан хүн дээр очоод дээрэмждүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, нэгэн иргэн фэйсбүүкээр танилцсан хүнээсээ “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хотхоны дэлгүүрт уулзсан байна. Гэвч түүний 40 мянган ам.долларыг авч зугтаасан байна. Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу шалгаж уг хэрэгт холбогдуулан 27 настай, эрэгтэй “М” гэгчийг сэжиглэн баривчилжээ. М нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нийт 20-40 насны 8 сэжигтэнг хот болон орон нутгаас дайчлан баривчилж, дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам долларыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)