Улаанбаатар хотын 10 хөшөө, 500 гаруй сандлыг угааж цэвэрлэжээ

Admin | 2022-04-24


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталж, бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг бямба гарагт өрнүүлсэн.  Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцов.

Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14.319 байгууллагын 73.472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Мөн аж ахуй нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэн чийгшүүлж, хайс, хашлага, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжаа цэвэрлэв. Үүнээс гадна автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гудамж, зам, талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын 10 орчим хөшөө дурсгал, 9000 метр хайс, хашлага, 500 сандал, 600 хогийн сав болоод 50 га талбай дахь ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг. Тохижилт үйлчилгээний албаны ажилчид тэдгээрийг хуваарийн дагуу сард хоёр удаа угааж, цэвэрлэдэг байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)