Увс аймаг 82 мянган хүн амтай 190 тэрбум төгрөгийн төсөвтэй, нэг хүнд 2.3 сая төгрөг ногдож байгаа бол Улаанбаатар 1.6 сая хүн амтай 298 тэрбум төгрөгийн төсөвтэй, нэг хүнд 186 мянган төгрөг ногдож байгаа талаар шүүмжлэл олон нийтийн дунд гараад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсандаа бухимдаа илэрхийлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын талаар байр сууриа ийн илэрхийлжээ. Б.Энхбаяр “Улаанбаатар ба Увс аймаг. Улаанбаатарыг хөгжүүлэх гэсэн юм болгоныг улдан зогсооно. Яагаад!? Өөрөө тэндээс сонгогддоггүй учраас өөрт нь түй май хамаагүй. Одоо бүр УБ хотын төсвийг би өөрөө санал гаргаж танана гэж УИХ-ын индэр дээрээс бааварлаж байна. Яг хувийнх нь мөнгө шиг. Ганцаараа өөрийгөө Монголын төр гээд итгэцэн. Хаан уу, заан уу!? Хэн? Сүүлийн 20 жил Монгол Улсын сангийн эзэн, мэдэгч, Сангийн сайд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга байсан, байгаа Ч.Хүрэлбаатар” хэмээн бичжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13