Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ оны улсын төсвийн тодотгол гурав дахь удаагаа өөрчлөгдөж байна. Тухайн үед “38 сая тонн нүүрс гаргана” гэж байсан. Тус ажлыг хийж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байна. Хэрвээ боломжтой бол ковидын хуулиа цуцал гэсэн аль алийг нь хийгээгүй. Тэгэхээр төсвийн тодотгол дахин хэчнээн удаа орж ирэх нь мэдэгдэхгүй байна. Монгол Улсын бүх зүйл хуулийн дагуу ажиллах ёстой. Төсөвт тодотгол хийх хуулийн заалт байдаг. Гэтэл энэ удаагийн төсвийн тодотголыг ОХУ болон Украины хоорондох нөхцөл байдал үүссэн урьдчилан тооцоолоогүй, БНХАУ хил хаасан гэх шалтгаанаар төсвөө тодотгосон байна. Харин төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа ч хандлага нь буруу байна.
Тухайлбал, Засгийн газрын өр 26 их наяд байсан. Ахиад төсвийн тодотголоор долоон их наядыг нэмээд 33.9 их наяд болж байна.
Энэ нөхцөл байдлаараа манай улс Ардын намын зургаан жил засаглах өр нэмэгдэж, улсаараа хүнд байдалд орох нөхцөл бүрдэж байна” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13