УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаан хийсэн билээ. Тус хуралдаанаар төсвийн тодотгол болон түүнтэй холбогдох хуулиудын талаар хэлэлцсэн байна. АН-аас дараах мэдээллийг хийсэн юм. АН-ын зүгээс он гараад хагас жил ч болоогүй байхад Монгол Улс 2022 оны төсвөө хоёр дахь удаагаа өөрчлөхөөр тодотгол оруулж ирлээ. Ингэснээр ердөө 5 сарын дотор бид төсвийг 3 дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй. Төсөвт тодотгол хийх шалтгаануудыг хуулиар тодорхой заасан байдаг. Тухайлбал, ДНБ-ий хэмжээ гурван хувиар буурвал тодотгол хийх хуультай. Гэвч өнөөгийн тодотгол дайн, ковидоос шалтгаалсан гэх боловч ДНБ яг хэдэн хувиар буурсан тодорхой тоо байхгүй байна. Төсвийн тодотголд эдийн засгийн суурь реформуудыг тусгаагүй, орлого бүрдүүлэх салбарт анхаараагүй, зардлаа хэмнэж байна гэх боловч хэмнэлт нь ердөө 39 тэрбум хэрнээ Засгийн газрын өрийг 7 их наядаар нэмэгдүүлэн оруулж ирснийг шүүмжлэв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Цэцэрлэг олноор байгуулснаар эцэг эх нь ажилдаа явах боломжтой болж, татварын орлого нэмэгдэж, ядуурал буурна. Улс бэлэн мөнгө тараадаг биш ажлын байрыг олноор бий болгох бодлого хэрэгжүүлэх ёстой. Хэмнэлтийг ойр зуур аргацаасан байдлаар бус өргөн хүрээнд хийхийн тулд ТӨХК-иудаа зоригтой хувьчилж эхлэх хэрэгтэй. ТӨХК-иудын нийт хөрөнгө 40 их наяд хэрнээ жилд 100 хүрэхгүй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Эрдэмтэн, судлаачдын багийг УИХ-ын дэргэд ажиллуулж, нөхцөл байдлаа зөв үнэлэн, оношоо олох нь чухал байна. Түүнчлэн экспортын гацаагаа гаргахгүй бол таг зогслоо шүү хэмээн анхааруулав.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Засгийн газрын өр 26 их наяд хүрсэн. Төсвийн тодотголоор энэ их өрийг дахин 7 их наядаар нэмж 33.9 их наяд болгосон байна. Энэ бол Монголбанкны Хятадтай хийсэн 3 тэрбум ам.долларын своп хэлэлцээний дүн ороогүй дүн юм. Монгол Улс урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний өртэй боллоо. Гадны байгууллагуудын судалгааны дүнгээс харахад өрийн хавханд ороод байгаа 5 улсын тоонд манайх багтсан байгаа. Нэмж өр тавих нь эдийн засгийн эрсдлийг бий болгож байна.
Ул бүлгийн гишүүдээс гарсан саналыг тусгаж ойрын үед Засгийн газарт хүргүүлэхээр болсноо мэдээллийн үеэр хэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13