Д.БАЯРБОЛД: Үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгал тасралтгүй төлсөн иргэд хамрагдана

Admin | 2022-04-26


  Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг эхлэх гэж байгаа. Энэхүү “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.  Тэрбээр " Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан. Түүнчлэн үзлэг оношилгооны нэр төрөл нэмэгдсэн. Энэ нь хүн амын өнөөгийн өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал хавдрын өвчлөл 6,000 гаруй оношлогдсоноос 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. 60 орчим хувь нь тав хүртэлх жилийн дотор нас барж байна гэсэн статистик байгаа. Иймээс үзлэг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлнэ. Дундаж наслалт уртсаж, амьдралын чанар нэмэгдэнэ. Эрүүл иргэн манай улсын үндэсний баялаг гэдэг анхаарах асуудал болж байна.  Үзлэг шинжилгээ зохион байгуулахаар орон нутагт бэлтгэл ажил явагдаж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт эрүүл мэндийг дэмжих төв нээгдэж байна. Иргэдийн аль насны хүмүүсийг эхэлж шинжилгээнд хамруулах зэрэг зохион байгуулалтын ажлыг орон нутаг хариуцна. Хүн амын нягтрал, тоног төхөөрөмж, эмч ажилчдын хангамжаас шалтгаалаад эрт илрүүлэг үзлэг шинжилгээ харилцан адилгүй зохион байгуулагдана. Үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн иргэд хамрагдах боломжтой" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)