УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Тус хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Дээрх байгууллагуудыг татан буулгах уу, нэгтгэх үү гэдэгт тодорхой хариулт өгөөч. Цагдаагийн “Сүлд” чуулга, “Алдар” спорт хороо татан буугдах уу. Н.Батсуурь аварга “Сүлд” спорт хорооны дарга юм байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар аварга ажлаа өгөх үү" хэмээн асуухад.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Сүлд” чуулга бүгд Соёлын яамны харьяанд очно. “Алдар” спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын хороонд шилжинэ. Н.Батсуурь аваргын хувьд Биеийн тамир спортын хороо руу шилжиж таарна. Спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлнэ" гэсэн хариултыг өглөө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 2024-11-27
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14