Хэдэн сар ярьсны эцэст Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт Хөгжлийн банктай холбоотой УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлт ирэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг түдгэлзүүлэх хүсэлт иржээ. Энэхүү хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо байгуулсан. Уг хороо өнөөдөр Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүдийн асуудлыг хөшигний ард хэлэлцэх үү, хөшигний наана ил тод хэлэлцэх үү гэдэг нь сонирхол татаж буй. Ямартай ч энэхүү хорооны шийдвэрээс хамаарч дээрх гишүүдийн хувь заяаг баасан гарагт эцэслэн шийдвэрлэгдэх юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Хөгжлийн банктай холбоотой юу, төмөр замтай холбоотой асуудлаар уу гэдэг нь тодорхой бус байна. Аль нь ч бай түүнийг МАН олонхийн саналаар түтгэлзүүлэх нь ойлгомжтой болж таарлаа. Үүнийгээ ч өөрөө ярьж харагдсан. Ё.Баатарбилэг гишүүнийг “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгт Хөгжлийн банкнаас зээл авахад тусалж их хэмжээний хахууль авсан. Энэ нь тогтоогдсон тул яллагдагчаар татсан байна. Харин гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хувьд Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зээлсэн “Вертекс майнинг партнер” ХХК-тай хамааралтай гэдгийг өмнө нь мэдээлсэн билээ.
Ойрхны түүх сөхвөл Улсын ерөнхий прокуророос хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түтгэлзүүлэх хүсэлт оруулж ирж байсан удаатай. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх хугацаандаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан. УИХ асуудлыг хэлэлцсэн боловч тогтоолын төслөө батлах санал хураалт нь уначихсан. Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу ял сонссон байдаг. Үүний өмнө 2016-2020 онд УИХ-ын гишүүн асан Д.Мурат, Д.Гантулга нар хүчингийн хэрэгт холбогдож прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт өгсөн ч УИХ хамгаалж үлдсэн хэдий ч тэд мөн л өөрсдийн хүсэлтээр гишүүний эрхээсээ түдгэлзэж байв.
Тэгэхээр өнөөдрийн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал гишүүдийн хэтийн байдлыг ерөнхийдөө тодорхойлох болов уу. Ташрамд сонирхуулахад уг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнд нь С.Батболд, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар ажилладаг билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13