УИХ-ын чуулган эхэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засгийн бүтцэд томоохон судалгаа хийсэн. Ер нь гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ.
Стратегийн хувьд цаашид 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай ААН-үүдэд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс-Монгол” ХХК мөн цахилгаан станцууд орно.
37 компанид бүтцийн өөрчлөлт хийснээр 66-аас доошгүй хувьд нь төр өөрөө хяналтаа тавина. Биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулна. Мөн 20 гаруй компанийг татан буулгах, нийлүүлэх, худалдах буюу төр өөрөө авч явах шаардлаггүй ААН-ийн жагсаалтыг гаргасан" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13