Талийгаач реппер М.Алтан-Оргилтой холбогдох шүүх хурал маргааш болно

Admin | 2 Жилийн өмнө


Реппер асан “Orice” буюу М.Алтан-Оргил 2020 оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байдаг.

Талийгаачийн ар гэрийнхэн УПЕГ-т удаа дараа шаардлага хүргүүлж, уг хэргийг шалгуулах болжээ. Шүүх хурал маргааш буюу 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)