Т.ДОРЖХАНД: Хэмнэлтийн бодлого чинь хэрэгжихгүй юм байна

Admin | 2022-04-28


УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.04.28/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Нэгдсэн хуралдааны үеэр гишүүд асуулт тавьж байр сууриа илэрхийлсэн төсөл бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл байв. 

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хэмнэлтийн бодлого гэж оруулж ирсэн бол хэмнэсэн шиг хэмнэх л хэрэгтэй шүү дээ. Оруулж ирсэн хэмнэх заалтуудаа дэмжихгүй байна. Тэгээд юугаа хэмнэсэн гэж хэлж байна вэ. Гишүүд хот, хөдөөгөөрөө хуваагдаад үр дүнд нь хэмнэлт байхгүй боллоо. 

Ингээд хамгийн том татвар төлөгч нь төр, хамгийн сайн бизнес хийдэг нь төр, төрөөс л тендер авдаг ийм хөгийн хойд Солонгосын системд орчихоод тэрийгээ алга ташин дэмжээд байх юм. УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй.


Тойргийн төсвөөсөө гарч, яаж бодлого ярьдаг парламенттай болъё доо гэж байхад жорлон яриад байх юм. Агуулга, бодлогоо ойлгохгүй. Эдийн засгийн онолоо судал л даа. Олон улсын түвшинг судалж та нар шийдвэрээ гарга л даа. Олуулаа сууж байгаад л дэмжье, унагаая гээд явчих юм. Уучлаарай, би бүх саналуудаа татаж авлаа. Наад хэмнэлтийн бодлого чинь хэрэгжихгүй юм байна. Баг болж байгаад л гол заалтуудаа унагаагаад байдаг. Зарчмаа ойлгохгүй, ийм ажил хэрэгч биш мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй шүү дээ" хэмээн байр сууриа бухимдангуй илэрхийлээд чуулганы нэгдсэн хуралдааны орхин гарав.


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)