Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж буй. Энэ үеэр Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд "УЕП–оос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Халдашгүй байдлын дэд хороо хоёр өдөр хуралдлаа. Өчигдрийн хуралдаанаар дөрвөн гишүүнээс нэмэлт тайлбар авахаар болоод тарсан байгаа. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ" гэв.
Гэхдээ хууль хяналтын байгууллага тус гишүүдийг үргэлжлүүлэн шалгах байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Н.УЧРАЛ: Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүү...
tentsver.mn | 2026-02-12
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























