Тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар ОЖД-аас хүйтэн байх ба Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин зүүн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан байх ба хур тунадас дунджаас бага байх төлөвтэй байгаа тул хаврын хуурайшил, гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Сарын хоёрдугаар арав хоногийн туршид ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Дээр дурдсан үеүдэд салхины хурд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй буй.