УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд өндөрлөлөө. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа зарим төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед гишүүдийн санал, байрь суурь, ойлголтын зөрүү байсан. Иймд бүлэг завсарлага авч дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн гол концевци нь төрийн хяналт шалгалт үргэлжилнэ. Харин төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл зогсоох хуулийн төсөл өргөн барьсан. Бүлэг дахиж хэлэлцээд удахгүй Засгийн газраас өргөн барих Төрийн хяналт шалгалтын тухай хуультай дээрх хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.
Бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах зүйлс, хууль эрх зүйн хувьд болон санхүүгийн хүрээнд авч шийдвэрлэх асуудлын талаар бүлгийн гишүүдэд танилцуулга мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсад Ковид цар тахал дэгдэхээс өмнө жилдээ 25 мянган хүүхэд ээж, аав, асран хамгаалагчийнхаа хажууд гэмтэж, бэртэж, хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах тохиолдол ч гарч байсан. Энэ тоо Ковид цар тахлын үеэр 35 мянга болж өссөн. БСШУЯ, ЭМЯ, ХНХЯ, олон улсын байгууллагуудаас эцэг эхчүүдийн хариуцлагын талаар соён гэгээрүүлэх ажлыг хийдэг боловч өнөөдөр нийгэмд төдийлөн хүрэхгүй байна. Иймд, өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа гол асуудалд бид дүгнэлт хийх цаг болсон.
Сүүлийн үед нийгмийн сүлжээнд эцэг эхчүүд анхаарлаа хандуулж, хүүхдүүдэд анхаарал тавихгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Хүүхдүүд бэртэж, гэмтэх, амь насаа алдсан хариуцлагын ард эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал нөлөөлж байна үзэж байна. Ийм учраас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар зүйл заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж тусгасан. Дээрхи асуудалд эрх баригч МАН болон бодлого тодорхойлогчид онцгой анхааран ажиллаж байна” гэв.
Иймд хүүхэд хөгжлийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13