Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзах үеэр "Бат зүү" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунчимэг гааль дээр бараа бүтээгдэхүүн гацсан асуудлыг хөндөв. Тэрбээр, "Хил дээр тоног төхөөрөмж гацаад бид үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Манай компани тендерийн сонгон шалгаруулалтад олон жил оролцож байна. Урьдчилгаа мөнгө өгдөггүй. 500 сая төгрөгийн тендерт орлоо гэхэд урьдчилгаа мөнгө өгөхгүй болохоор бид ямар мөнгөөрөө бараагаа захих юм бэ. Сайд бол банкны баталгаа гарга гэж байна. 500 сая төгрөгийн тал мөнгийг банканд байршуулахыг банкны баталгаа гаргах гэдэг. Ингэхээр бидэнд ямар ч ялгаагүй. Нэгэнт төсвийн мөнгө байршсан тохиолдолд тендерийн урьдчилгаа мөнгийг компаниудад олгодог болмоор байна. Тэгэхгүй бол үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүндрэлтэй байна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө