Уурхайчдын цалингийн асуудлаар маргааш хуралдахаа ХНХ-ын сайд А.Ариунзаяа амлав

Admin | 2022-05-02


  ХНХ-ын сайд А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороог маргааш хуралдуулахаар болжээ. Тэрбээр "Гурван талт үндэсний хороо энэ лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байна. Зарим нь үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уртын ээлжийн ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай байхаар тусгасан. Энэ дагуу Цалин хөлс тогтоох аргачлалыг боловсруулж, 2022 оны хоёрдугаар сарын 10-нд ХНТГТҮХ баталсан. Гэвч энэхүү аргачлалаар уурхайчдын илүү цагийн хөлсийг тооцохгүй байх, тооцсон тохиолдолд үндсэн цалинг бууруулах зэрэг зөрчлийг бий болгож, салбар даяар үл ойлголцол үүсгэсэн билээ. Тиймээс өчигдөр Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчнй эвлэлийн холбоо болон зарим байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлж, ХНТГТҮХ-г яаралтай хуралдуулж, Цалин хөлс тогтоох аргачлал өөрчлөлт оруулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас шаардсан байсан юм. Иймд салбарын сайд дээрх шийдвэрийг гаргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)