Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 68 дугаар бичигдэж байна

Admin | 2022-05-02


   Уг индексийг “RSF” буюу “Хил хязгааргүй сурвалжлагчид” ашгийн бус байгууллагаас өнгөрсөн 2021 онд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага дунд судалгаа явуулж гаргасан юм. “RSF”-ын хэвлэлийн эрх чөлөөний индекст дэлхийн 180 орон оролцсон бөгөөд судалгаанд оролцсон дэлхийн 73 орон худал мэдээллийг бүрэн хааж аль эсвэл хориг тавьж байгаа бол, 59 оронд хязгаарласан дүнтэй гарчээ. Харин хэвлэлийн эрх чөлөөний барометрт тус судалгаанд оролцогч 28 орны 59 хувийнх нь сэтгүүлчид худал гэдгийг мэдсэн ч, мэдээлэхээс өөр аргагүй байдаг талаар тусгасан байна. Мөн 2021 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст 142 дугаар байрт жагссан Энэтхэг Улс 2022 оны “RSF”-ын судалгаанд оролцож, индекст жагсахаас татгалзаад байгаа юм.

Ташрамд дурдахад, Монгол Улс тус судалгаанд 2013 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2020 оны индекст 73 дугаар байрт жагсаж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)