Тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд нүүрс асгана

Admin | 2022-05-03


Нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид өчигдөр УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ.

 Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр тээвэрчдийн төлөөлөл энэ асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрс тээврийг зогсоосноор Монгол улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгааг хэлсэн юм.

Мөн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байгаа энэ хугацааг ашиглах нь манай талд ашигтай байтал салбарын сайд нь нүүрс тээврийг гацаачихаад байгааг тээвэрчдийн төлөөлөл хэлж байгаа юм. Тиймээс тэдний зүгээс нүүрсний экспортыг эхлүүлэх асуудлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлсэн.

Салбарын сайд болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул нүүрс тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд нүүрс асгана гэдгээ мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)