Н.БАДАМЦЭЦЭГ: Эх нялхсын сэхээний тасгаас амьд гарч байгаа хүүхэд ховор байна

Admin | 2022-05-03


“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас 10 мянган ээжийн гарын үсэг цуглуулах талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ээжүүдийн төлөөлөл Н.Бадамцэцэг “Монгол Улс хүүхдүүдээ орхижээ. Миний охин Цэрэнлхам одоо Эх нялхсын эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Миний бие монголчуудаасаа 40 сая төгрөг цуглуулсан ч охиноо БНСУ-д эмчлүүлэх зардал 140 сая төгрөгийн өртөгтэй юм. 

Хүний тархи хушганы дотор тал шиг аржигар байх ёстой. Гэтэл манай хүүхдийнх гөлгөр. Залгиж, уйлж, хөхөж чаддаггүй. Онош нь ч зөв гараагүй байсан. Өнөөдөр өдөрт Эх нялхсын сэхээний тасагт 10-20 хүүхэд орж, гардаг. Эндээс амьд гарч байгаа хүүхэд ховор байна. Хүүхдээ харах сарын хугацаанд 10 хүүхэд эндлээ. Монгол Улс хүүхдээ үнэхээр орхисон байна. Хүүхэд ургийн гажигтай төрөөд байгаа бол хүн ардаа эрүүлжүүлээч ээ.

2050 онд эрүүл хүүхэд үлдэх үү. Хүүхдийн фонд, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнөөс хүүхдэд нь зарцуулаач ээ” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)