Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан:
Хөгжлийн банканд Монгол банкнаас 2019 онд хийсэн шалгалтаар нийтдээ 812 тэрбум төгрөгийн зээлийн алдагдлын сан байгуулах ёстой гэсэн акт тавьсан. Гэсэн хэдий ч сан байгуулагдах гүйлгээ хийгдээгүй.
Цаашдаа Хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаа явуулахад эдгээр чанаргүй зээлийг яаралтай төлүүлэх зайлшгүй тулсан нөхцөл байдалд ирсэн байна. 2023 онд төлөх ёстой хоёр томоохон бонд байгаа. Нэг нь Евро бонд буюу Сэргэн мандалт нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сард төлөх ёстой 500 сая долларын бонд. Мөн арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 725 тэрбум төгрөгийн Самурай бонд. Энэ хоёр бондоос онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Учир нь энэ Засгийн газрын баталгаатай. Энэ чанаргүй зээлийг яаралтай төлүүлэхгүй бол бондын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүсээд байна. Тийм учраас зээлийг төлүүлэх ажилд Засгийн газар шуурхай орсон.
Энэ жилд чанаргүй зээлийн 3/1-ийг төлүүлж, ирэх онд чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондыг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Самурай бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг зайлуулна.
Засгийн газраас чанаргүй зээлийн асуудлаар ажиллахад хуулийн байгууллагын оролцоо их чухал байгааг онцолж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, АТГ, цагдаа зэрэг хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хууль, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт хүчний байгууллагын төлөөллийг оролцуулан өр барагдуулах ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13