Өнөөдрийн УИХ-ын гишүүн С.Ганбаатартай монголчууд анх 2000 оны эхээс танилцсан байдаг. С.Ганбаатар 2005 онд “Эрс-Шинэчлэл” хөдөлгөөнийг удирдаж гарч ирсэн бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэл түүний өнөөдрийн замналд хүрэхэд хамгийн том шат болсон газар. Тэрбээр мянга, мянган ажилчдын төлөөлөл болж, жагсаал цуглаан хийж ард түмний дунд “Шударга Ганбаа” нэр зүүсэн. Улмаар 2012 онд Дарханд бие даан нэр дэвшихэд ард түмэн түүнийг итгэл үнэмшилтэйгээр дэмжиж УИХ-д суулгаж байв. Гэвч “Шударга” багтай явсан С.Ганбаатар гишүүний үнэн төрх илчлэгдлээ. Учир нь хоёр хоногийн өмнө Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийг хөшигний ард түдгэлзүүлэхгүй байхыг хамгийн их дэмжсэн хүн нь С.Ганбаатар гишүүн гэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "УИХ "Та хулгайч, та буруутай" гэж шүүх эрхгүй ч хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох эрхтэй. Энэ асуудлыг УИХ нээлттэй хэлэлц. Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Ямар шударга улстөрч билээ. Гэтэл хаалттай хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн банканд байгаа юм байна. Ийм л байна" хэмээн бухимдангуй ярив.
Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар ам нээхгүй төвийг сахисан шалтгаан нь 7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй “Мон лаа” ХХК-ийн захирал Х.Энхсайханы үй зайгүй найз нь С.Ганбаатар гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Хоёулаа Баянхонгорынх. “Мон лаа” ХХК-ийн оффис Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд байрладаг. Тиймээс аль улс төрд хүч үзэхээр үнэний дуу хоолойболж, шударга дүр эсгэж эхлэхээс л найзууд явсан гэсэн үг. Тэгээд ч “Мон лаа” ХХК С.Ганбаатарыг гишүүн байх үед буюу 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Тэгэхээр найзыгаа зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй. Хаалттай хурлын үеэр түдгэлзүүлэх гишүүдийг хамгаална гэдэг чинь өөрийнх нь эрх ашиг сөхөгдөх вий гэсэн далдын айдастай нь холбоотой болов уу. Магадгүй найздаа зээлийг нь бүтээснийхээ шанг хүртсэн л байж таараа.
Ер нь С.Ганбаатар үүнээс өмнө “шударга” багтай гэдгээ хэд хэдэн удаа нотолж л байлаа. Тэрбээр анх ард түмний итгэлийг олж бие даан УИХ-д орж ирсэн цагаасаа хойш дэр нэгтгээгүй нам ч байхгүй. Хаана хоргодож дараагийн улстөрөө хийхээ тэр сайн мэднэ. Ийм л шударга биш “шударга” багтай С.Ганбаатарт монголын ард түмэн хулхидуулж олон жилийн нүүрийг үзлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13