Х.НЯМБААТАР: Торгуулиа төлөхгүй бол жолооны үнэмлэх сунгахгүй, төрийн албаны шалгалт өгөх эрх үүсэхгүй

Admin | 2022-05-04


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хуульд 14 хоногийн дотор торгуулиа төлсөн бол нийт торгуулийн 50 хувийг ч хөнгөлөх заалт орж ирсэн. Торгуулиа төлөөгүй 10, 20 жил явсан тохиолдол ч бий. Сая Өршөөлийн хуулиар торгуулиа төлөх өдөөлтийг бий болгож 50 хувь хөнгөлсөн, 13 тэрбум төгрөг төлөгдсөн. Харамсалтай нь, 40 орчим хувь нь л биелүүлсэн, үлдсэн нь биелүүлээгүй. Тэгэхээр цаашид торгуулиа төлөөгүй хүмүүст төрийн зарим үйлчилгээг хязгаарлана. Тухайлбал, жолооны үнэмлэхийг нь сунгахгүй. Гадаад паспортыг нь сунгахгүй, төрийн албаны шалгалт өгүүлэхгүй байхаар тусгаж өгч байгаа. Ер нь хүн зөрчил гаргах ёсгүй л гээд байгаа юм" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)