
Засгийн газраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг хуулийн төслийн 13.15-д “хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
Тэгвэл уг заалттай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын байр сууриа илэрхийлэхдээ “Эрүүл шүүмжлэл бол доромжлох гэмт хэрэг биш. Комедиан хэн нэгнийг элэглэх нь доромжлох зүйл биш. Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэж байгаа үйлдлүүд юм. Гэтэл манай зарим хүмүүс хэн нэгний зургийг газар тавьж байгаа дээрээс нь бие засаж байна. Хэн нэгнийг байж боломжгүйгээр доромжилдог. Үүнийг таслан зогсоох ёстой.
Сэтгүүлчид доромжлох гэдэг зүйл заалтаар шалгуулж, шийтгүүлэх үндэслэл байхгүй.
Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдэлж байгаа үйлдэл бол доромжлол биш" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 14 цагийн өмнө


Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 15 цагийн өмнө













Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
