Саиед Моллай Азербайжаны нэрийн өмнөөс барилдахаар болжээ

Admin | 2022-05-05


Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрсөн болохыг azerisport.com мэдээлжээ. Энэ талаар Монголын Жүдо Бөхийн Холбооноос тодруулахад үнэн болохыг хэлсэн юм.

Саиед Моллай энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тус улсын нэрийн өмнөөс барилдах эрхээ авсан байна. 

Саиед Моллай Иран улсад төрсөн, Азербайжан гаралтай бөгөөд 2019 оноос хойш Монголын шигшээ багт харьяалагдаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)