"Squid game"-ын жүжигчин Анупам Трипапти сайн үйлсийн аянд нэгдэхээр Монголд иржээ

Admin | 2022-05-05


Монгол Улсын алслагдмал, хязгаар нутагт оршин суудаг, эмнэлгийн оношилгоо үйлчилгээнд хамрагдах боломжгүй, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн хагалгааны зардалд зориулж хандив цуглуулах зорилготой “Beyond the borders” сайн үйлсийн төслийг “Янжиндулам” ТББ эхлүүлжээ.

Уг төсөлд нэгдэхээр БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон БНСУ-ын "Squid game" цувралд Алигийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Анупам Трипапти нар Монголд ирсэн бөгөөд өнөөдөр хэвлэлийн хурал хийв.

Энэ үеэр Анупам Трипани “Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Монголчууд халуун дулаан хүмүүс гэдгийг би сайн мэднэ. Надад хэд хэдэн Монгол найз бий.  Найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд туслах зорилгоор Монголд ирлээ. Энэ төслийн нэг хэсэг болж, хамтрахаар болсондоо баяртай байна " гэсэн юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)