NoWAR иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр "Дайныг эсэргүүцсэн NoWar иргэдийн жагсаал өнгөрсөн хугацаанд 11 удаа болсон. Энгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон нам үл харгалзан бүгд дуу хоолойгоо илэрхийлсэн. Хүний амь насыг юугаар ч үнэлж баршгүй. Дайн бол асар хор хохиролтой түрэмгийлэл. Гэтэл өчигдөр Ялалтын баярыг тэмдэглэсэн арга хэмжээ боллоо. Уламжлалт баяр мэтээр өчигдрийн үйл явдлыг зөвтгөж байна. Үнэндээ дайныг илт дэмжсэн агуулгатай жагсаал боллоо. Жишээлбэл, тухайн жагсаалд Путиний түрэмгийллийг илтгэж, илэрхийлж буй Z үсэгтэй туг, далбааг барьсныг бүгд харсан байх. Энэ зүй зохисгүй үйл явцыг эсэргүүцэж, олон улсад нэр усаа залруулах үүднээс бүх нийтийн тайван жагсаалыг өрнүүлнэ. Ядаж иргэд, залуус нь дайныг дэмжээгүй гэдгээ илэрхийлнэ. Олон улсад шившгээ дэлгэж болохгүй ээ, Монголчууд аа.
Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг дайны эсрэг өдөр болгон зарлаж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө