“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 14-ний өдөр 100 гаруй байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8000 мод тарина.
Бүх нийтээр мод тарих өдрөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 50 орчим байгууллага, 500 гаруй иргэд 2000 гаруй модны суулгац тарьжээ. Иргэд голт бор, улиас зэрэг 10 гаруй нэр төрлийн модноос сонгон тарьсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл 973 га талбайд оршдог. Нэгдүгээр ээлжийн 183 га талбайг тохижуулж, одоогоор тус талбайн 85 хувьд ногоон байгууламж бий болгон, мод тарьж байгаа. Тус байгууллагын тарьж, ургуулсан 150 мянга гаруй модны 98.5 хувь нь ургасан аж.
Түүнчлэн энэ сарын 20-ны өдрөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 байршлыг зүлэгжүүлэхээр төлөвлөөд байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт ор...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруу...
tentsver.mn | 14 цагийн өмнө