
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн гадаад хэлний нээлттэй өдөрлөг болж хүүхдүүд сурсан мэдсэн мэдлэгээ бататган, урлаг, соёлын үзүүлбэрийг эдгээр өдрүүдэд сонирхуулсаар байна.
Тус сургууль Орос, Япон, Англи, Солонгос, Хятад, Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Сурагчид 3 дугаар ангиасаа эхлэн гадаад хэл үзэж судалдаг.
Гадаад хэлний өдөрлөгөөр сурагчид суралцсан эрдэм мэдлэгээ хуваалцаж, тухайн улс орны түүх соёл, ёс заншил, дуу шүлэг, хоол, хувцас, тоглоом наадгай зэргийг эцэг эх, найз нөхөд, олон нийтэд танилцуулж эрдмийн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ удаад Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийн Солонгос хэлний өдөрлөгт БНСУ-аас Монголд суугаа элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Жон Пил Хён Солонгос хэлний сурагчдын урлагийн тоглолтыг үзэн хүүхдүүдийн Солонгос хэл сурч хөгжсөнийг магтаж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хянал...
tentsver.mn | 16 минутын өмнө



Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 22 цагийн өмнө













Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04













