Г.Занданшатар: Тоон гарын үсэг бол цахим хувьсгалын дэвшил юм

Admin | 2022-05-09


Улсын Их Хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд Улсын Их Хурлын гишүүд манлайлан оролцох хэрэгтэй. Нэн тэргүүнд Инноваци, цахим бодлогын байнгын хороо үүн дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай.   

Тоон гарын үсгийг дагаад хэмнэлт жинхэнэ утгаараа бий болно. Хэмнэлт гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих бус үр ашгийг сайжруулах, цаг хугацааг хэмнэхийг ч бас хэлнэ. 

Монгол Улсын өнцөг булан бүрээс цахим гарын үсгээр төрийн үйлчилгээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн гэх мэт бүх үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэвшил, тулгуур суурь нь юм” хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)