Хятад иргэн осол гаргаж нэг хүн амиа алдлаа

Admin | 2022-05-09


Энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4-р багийн нутаг “Бэрх” гэх газар иргэн “Ж” нь Toyota Grand маркийн автомашиныг жолоодож явахдаа замын нөхцөл байдалд хурд тохируулаагүйн улмаас зам тээврийн осол гаргажээ.

Ослын нөхцөл байдлыг харахад жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, замын нөхцөл байдалд хурд тохируулаагүй, зогсоох арга хэмжээ авч чадаагүй, зорчигч болон жолооч хамгаалах бүс хэрэглээгүй нь ослын улмаас зорчигч эмэгтэй амь насаараа хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар уг ослыг үйлдэж машиныг жолоодож явсан хүн нь “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК буюу Монголд зам барьж байсан хятад компанийн удирдах албан тушаалтан буюу хувь нийлүүлэгч Хоу Жу Лин гэгч байсан аж. 

Тэрбээр өмнө нь “жолооны хүрд нь буруу талдаа байрлалтай машин жолоодож үзэх  хүсэлтэйгээ олонтаа ярьж байсан” гэдгийг ажилтнууд нь батлан ярьж байгаа бөгөөд осол гаргах үед нэг ажилтныхаа Тоёота марк-2 машиныг зөвшөөрөлгүй, дур мэдэн жолоодож яваад ийнхүү осол гаргаж, эрдэнэт хүний амь насыг хохироосон байна. 

Түүнтэй хамт явж амь насаараа хохирсон зорчигч эмэгтэйн хувьд Хятадын “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн орчуулагч байжээ.

Иймд жолооч та замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)