Өвөрхангай аймагт болсон хүчтэй шуурганы улмаас цахилгааны шон автомашин, айлын гэр дээр унажээ.
Тодруулбал, тус аймгийн Хужирт сумын нутагт өнгөрсөн Ням гарагт буюу тавдугаар сарын 8-ны 23:00 цагийн орчим 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унаж, хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, айлын гэр дээр унаж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээлэл өчигдөр Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан байна.
Ингэхэд
- Иргэн О-ийн 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсэж, өөр айлын 9х7.5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмлөсөн,
- Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж, иргэн Б-гийн “Ниссан Х-Трайл” загварын автомашины урд салхины шил хагарч, таван ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан байна гэж ОБЕГ-т мэдээлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө