Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна. Энэ үеэр Капитал банкнаас хураан авсан орон сууцуудад ЭМДЕГ-ын ажилчид орсон гэх асуудал сөхөгдлөө. Үүнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тайлбар өглөө.
Тэрбээр "Капитал банкны өрөнд нэлээд хэдэн обьект хүлээн авсан. Тогтоолд, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно" гэж заасан. Ажилчиддаа зүгээр өгөөгүй. Үнийн дүнгээр нь банкны зээлэнд хамрагдаад авах боломжийг нь л нээж өгсөн. Капиталаас нийт 29 орон сууц хүлээн авсан байгаа. Үүний 19 орон сууц нь 80 хүртэлх метр квадраттай байсан. Манай албан хаагчид банкны зээлэнд хамрагдаад улмаар мөнгө нь ЭМДС-д ирэх юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор явж буй асуудал" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө