Н.Түвшинбаярын холбогдох хэрэгт арван хүнийг гэрчээр оролцуулна

Admin | 2022-05-10


  Монгол Улсын начин талийгаач Э.Энхбатын амь насанд халдсан хэрэгт түүний найз Олимпийн аврага Н.Түвшинбаяр холбогдоод буй. Н.Түвшинбаяр Э.Энхбат начинг зэрлэг, балмадаар зодож, биед нь хүнд гэмтээсэн бөгөөд хэдийгээр эмчилгээ хийлгэсэн ч гэмтлээ даалгүй л нас барсан билээ. Энэхүү хэрэгт холбогдуулан Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд маргааш шүүх хурал болно.  Тэгвэл маргааш болох шүүх хуралд хамт байсан гэх “Херо” Б.Баатар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганзул, тус хэлтсийн мэргэжилтэн Б, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ, түүний жолооч, хэрэг болсон газрын үйлчилгээний төвийн ажилтнууд зэрэг 10 хүнийг гэрчээр оролцуулахаар болсон мэдээлэл байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)