Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр буюу тавдугаар сарйн 11-ны өдөр Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан цуглаан зохион байгууллаа.
Цуглааны үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Бид тавдугаар сарын 25-д Сүхбаатрын талбайд Путиний гар хөл болсон хүмүүсийг эсэргүүцсэн Монголчуудын сүрт жагсаал цуглааныг хийнэ. Энэ үеэр цагдаагийн дарга нарыг огцруулсан байх шаардлагынхаа хариуг авна.
Цагдаа, прокурорууд Х.Баттулгын Путинийг дэмжсэн үйлдлийг өөгшүүлж байна.
Монголыг Оросын, Путиний дагуул улс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Дагуул улс байхын аюулыг бид үзсэн ард түмэн. Х.Баттулга Монголыг Оросын дагуул улс болгох хүсэлт тавьж байсан. Тэр ардчиллын үзэл санаанаас урвасан" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13