Г.Ёндон: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Admin | 2022-05-11


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр тогтжээ.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай концепцийг оруулж ирсэн.

Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг олон улсад байдаг 100 гаруй сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсрууллаа. Энэ бол 2020 оны УИХ-ын 20 дугаар тогтоолд тусгасанчлан Монгол Улс хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэсэн бодлогод нийцүүлсэн ажил юм.

2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан. Энэ бол хуримтлалын сан. Харин Үндэсний баялгийн сан нь хөгжлийн сан бөгөөд дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийн өгөөжийг арвижуулах, үржүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг бий болгох сан байна гэсэн зарчмыг баримтална.

Хууль өргөн барьсантай холбоотойгоор Эрдэнэс Монгол компанийн бүтцэд тодорхой өөрчлөлт оруулна. Үндэсний баялгийн сангийн тухай хэлэлцүүлгийг иргэдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)