Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 09.30 цагт эхэлнэ.
Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд буй юм.
Өчигдөр орой хохирогч Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх оролдлого хийсэн тул Цагдаагийн ерөнхий газарт хандаж байгаагаа мэдэгдсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө