Нийслэлийн Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр төрийн соёрхолт Д.Сосорбарам "Би 2016 оны арванхоёрдугаар сарын 6-д манай нийгэм социалист систем, фашист болсон юм байна. Миний нам улаан социалист болсон юм байна гэж хэлээд хаяад гарсан түүх ард үлджээ. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг.
Өнөөдөр Би энэ намдаа эргэн ирлээ. Эргэж ирэхгүй бол горьгүй нь. Ингэхдээ дүү нараа урьж байна. Энэ намд байгаа залуус тогтолцоог өөрчлөөч хэмээн гуйж байна. Хүндэтгэлтэйгээр урьж байна.
Хувийн өмчид тулгуурласан хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн капиталист тогтолцоог бий болгоод өг дүү нар минь. Та нар одоо эрх чөлөөнийхөө гэрт ирж нэгдээч хэмээн урьж байна. Ах нь хань бараа болъё. Хэрвээ шүүмжлэлтэй байвал биднийг зад өшиглөж хөөгөөд хий. Хийхдээ төрд нэг ч өмч байхгүйгээр цэгцтэй хувьчлаад яв. Алдаж байж ононо. Өнөөдрөөс эхлээд энэ үзэл бодолтой амьсгаа хураах хүртлээ хамт байна" хэмээв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13