Э.Бат-Үүл: Х.Баттулга ялалтын баярыг түрэмгийллийн баяр болгож байхад тэрэнд нь хүндэтгэл үзүүлсэн

Admin | 2022-05-11


Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл "Сүүлийн сар орчим хугацаанд Монгол Улсын бүрэн эрхт байдал руу халдах, Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг үл хүндэтгэх байдал газар авч байна. ОХУ-ын Элчин сайд Азизов, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун тэргүүтэй бүлэглэл бий болж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Миний нэрлэж буйгаар Путины тавдугаар цуваа хүчээ аваад Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал руу илт халдаж байна. Дэлхийд ямар ч Элчин сайд улс орны бүрэн эрхт байдалд ийм бүдүүлгээр оролцож явсан жишиг байхгүй. Азизов энэ жишгийг харуулж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн монголчуудыг Путинаар айлгах гэж оролцож байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Оросын ард түмний агуу ялалтын баярыг түрэмгийллийн баяр болгож байхад нь тэрэнд нь хүндэтгэл үзүүлсэн. Ийм илтэд өдөөн хатгасан үйл ажиллагаанууд явсан" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)