Т.Доржханд: 100 мянга гаруй иргэдийн гарын үсгийг долоон хоногийн хугацаанд цуглууллаа   

Admin | 2022-05-12


УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

   Тэрбээр “Бид тогтолцооны өөрчлөлтийг хийж, Засгийн газрыг цомхон болгож, бизнесээ нээж, гадна, дотны хөрөнгө оруулалтыг татаж,  байгаа төсвийн их үүсвэрээр 76 тийш санхүүжүүлэхээс илүү урт хугацааны эдийн засагтай бүтээн байгуулалтыг хийж, УИХ нь бодлого ярьдаг байх зэрэг асуудалд бид 100 мянга гаруй иргэдийн гарын үсгийг долоон хоногийн хугацаанд цуглуулж байна. Нийт иргэддээ хүрэхийн тулд ердөө сараас, сар хагасын хугацаа хэрэгтэй юм байна. Уулзаад ярьсан иргэдийн арван хүний арав нь дэмжин, гарын үсгээ зурж байна. Ингэхдээ тухайн хүн гарын үсгийг ажлын хамт олон, гэр бүлийнхнээрээ зуруулья, энэ их хэрэгтэй юм байна гэж ойлгож хүлээж авч байна.

Монголчууд хамтдаа нэгдэх ёстой гэдэгт их урам өгч байна. Тэгэхээр иргэд өөрсдөө өөрчлөлт хийхийг хүсээд байна”

гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)