Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болох УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам нар өчигдөр (2022.05.12) Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг тэгш эрхээ эдлэхэд нь аюул заналхийлэл, саад бэрхшээл учруулж байгаагийн нэг том жишээ бол цахим орчин дахь хүчирхийлэл юм.
Иймд цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн хүүхдийг цахим халдлагаас хамгаалах тухай олон улсын туршлагаас судалж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13