Хөгжлийн бэрхшээлтэй найман настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ

Admin | 2022-05-15


    Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн “Ар хөндлөн” гэх газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 56 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 10:04 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчин Н-ын 5 ханатай гэр шатаж, Ж /8 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гал түймэрт өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Иймд иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)