“Приус 20” маркын автомашин онхолдож 1 том хүн, 3 хүүхэд нас баржээ

Admin | 2022-05-15


   Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Дөрвийн газар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын арван дөрөвний өдрийн 23:09 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход эзэмшигч тодорхойгүй “Приус 20” загварын суудлын автомашин авто замын зорчих хэсгийн тал руу онхолдож 2 иргэн автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 1 цаг ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүсийн оношлогооны төвийн их эмчид, 1 том, 3 хүүхэд нас барсан байсныг цогцсыг гарган аймгийн Тээврийн цагдаагийн газрын зохицуулагчид хүлээлгэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)