Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай болон улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурт казино тоглож, хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ талаар улсын арслан Ц.Содномдорж “Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Би Солонгосын Сөүл хотод байна. Гэр бүлээрээ амарч явна. Яагаад тийм худал мэдээлэл тарсныг би мэдэхгүй” гэх хариултыг өгчээ. Харин Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай гэр бүлээрээ энэтхэгт байгаа гэжээ.
Тэрбээр “Би Сингапурын казино орсон. Хулгай хийсэн юм бол Сингапурын хилээр намайг гаргах уу.
Содномдорж нэг нутгийн бөх улсын арслан Х.Мөнхбаатартай таарамж муутай байгаа юм билээ. Тэр хүн шоглох гэж тэгж ярьсан байх гэж надад хэлсэн” гэх хариултыг өгсөн байна. Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөглөгдсөн билээ. Түүнчлэн улсын арслантай ойр дотны ах дүү хүмүүс аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө