Б.ЦОГТ-ОЧИР: 0 хувь буюу никотингүй цахилгаан тамхи оруулж ирнэ

Admin | 2022-05-15


"Цахилгаан тамхи хэрэглэгчдийн холбоо”-ноос өнөөдөр буюу  тавдугаар сарын 16-нд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэд хурлын үеэр "Өнөөдрийн байдлаар цахилгаан тамхийг ямар байдлаар хэрэглэх талаарх хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ тус холбооноос уриалга гаргаж цахилгаан тамхийг 21-ээс доош насны иргэдэд зарахгүй байх. Худалдан авагчийн бичиг баримтыг шалгасны үндсэн дээр худалдан борлуулах уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ"

Б.Цогт-Очир хэлэхдээ "Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас татгалзах хүсэлтэй насанд хүрэгсдэд хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүн юм. Одоогоор Монголд цахилгаан тамхи оруулж ирдэг таван импортлогч компани бий. Цахилгаан тамхи гэдэг нэршлээр НӨАТ-ын 10 хувийн, гаалийн 5 хувийн татвартайгаар 2021 оноос эхлэн оруулж ирж байгаа. Ингэхдээ МХЕГ-ын хяналт дор олон улсын сертификат, шингэний тест өгөх зэрэг бүх шаардлагын дагуу оруулж ирж байна.

Цахилгаан бараа гэдэг нэрийн дор оруулж ирж байгаа гэдэг мэдээлэл цацагдсан. Гэхдээ цахилгаан тамхи гэдэг нэршлээр оруулж ирж байгаа. Одоогийн байдлаар 5, 3, 1,5 хувийн никотинтой гэдэг хэрэглээ Монголд нэвтэрсэн. Одоо 0 хувь буюу никотингүй цахилгаан тамхи оруулж ирэхээр бэлтгэл ажил хангагдчихаад байна. 

Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдаан дээр цахилгаан тамхины асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүд мэдээлэл муутай байгаа нь анзаарагдсан. Тухайн үед цахилгаан тамхийг янжуур тамхинаас хямдхан гэдэг мэдээлэл хэлж байсан” хэмээлээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)