Цагдаагийн нэр бүхий дарга нар иргэнийг онц хэрцгийгээр зодсон хэргийг прокурорт шилжүүлжээ

Admin | 2022-05-16


   Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд нь иргэн О-г онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)