ШӨХТГ-ын дарга С.МӨНХЧУЛУУН: “ХКҮ” ХХК-ийн шошготой мах дотоодын хэрэглээнд нэвтэрч үү гэдгийг тогтооно
“Эмээлт” захын махны үйлдвэрт их хэмжээний өмхийрч, муудсан махыг элдэв бодистой хольж бэлтгэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл ШӨХТГ-аас олон нийтэд мэдээлэл хийв. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун ““ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тус үйлдвэрт байсан мах чанарын шаардлага хангаж байна уу, ямар нэг химийн бодис хольсон байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж байна. Биднийг шалгалт хийх явцад тус компанийнхан гадагшаа экспортлох зориулалттай хэмээн дулааны аргаар ямааны мах бэлтгэж байгаагаа танилцуулсан. Гэвч шалгах явцад тус компани тусгай зөвшөөрөлгүй нь тогтоогдсон. Тиймээс холбогдох шалгалтуудыг явуулж байна. Түүнчлэн “ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ийн агуулахад байсан мах “ХКҮ” ХХК-ийн шошготой байсан. Тиймээс энэхүү махан бүтээгдэхүүн дотоодын хэрэглээнд нэвтэрсэн байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэсэн тайлбар хийв.
Химийн бодис байж болзошгүй гэх цагаан уусмалаас дээж авчээ
Харин НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням ““ЭМ ДИ СИ ПИ” ХХК-д иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийсэн. Шалгалтын явцад тус байгууллага эхлээд махыг шулаад, дараа нь гэсгээж химийн бодист хийгээд эргүүлэн чаналгад оруулж байсан байх магадлалтай. Мөн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил бол мал эмнэлэг, эрүүл ахуйн нөхцөлүүдийг хангаагүй асуудлууд бий. Тухайн байгууллагын бүтээгдэхүүнүүдээс дээж авсан. Мөн химийн бодис гээд байгаа цагаан уусмалаас дээж авсан. Үүнээс гадна гулуузтай махнаас эхлээд агуулахад орсон махнаас зургаан төрлийн дээж авсан. Шинжилгээний хариу маргааш “өнөөдөр” гарна. “ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ийн агуулахад байсан 150 тонн махан дээр “ХКҮ” ХХК-ийн хаяг, шошго байсан. Тиймээс энэ компани ч цаашид шалгагдаад явна. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй байвал хууль, хүчний байгууллага руу шилжүүлэхийг үгүйсгэхгүй” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө